Мэдээлэл

ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР МЭНДЧИЛГЭЭ

2020-03-26
Оруулсан Админ, 664 үзсэн

 Олон улсын театрын институдээс санаачилан анх 1961 оноос эхлэн жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдөр юм. Эрхэм уран бүтээлчид, нийт ажилтан албан хаагчид, театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэндээ дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе. Дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ коронавирус (COVID-19) вирусын улмаас Сонгодог урлагийн бүтээлээ дэргэдээс үзүүлж чадахгүй байгаа ч та бүхэндээ зориулан Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн хэсгээс 7 хоног бүр театрын вэб болон пэйж хуудсаар дамжуулан толилуулж байгаагаа дуулгахад таатай байна. Мөн Дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлээ #Univision#Looktv#Skymedia# видео санд 04.1-ны өдрөөс эхлэн оруулж та бүхэнтэйгээ уран бүтээлээ толилуулж байгаагаа дуулгахад таатай байна. Сонгодог урлагтай үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.

Бусад мэдээ
Дээш