1940
ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав
1940 - өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг төрөөс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ. Хөгжмийн зохиолчоор С.Гончисумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, бүжиг дэглээчээр Д.Лхасүрэн, Б.Жамъяндагва, Д.Бэх-Очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Ж.Дамиран, А.Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна.