Ж.Верди - Травиата

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Ан Ху Вон 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Бүжиг дэглээч: Э.Эрдэнэжаргал СТА

Виолетта 

Флора- Түүний найз 

Альфред Жермон 

Жорж Жермон- Альфредын эцэг 

Аннина- Виолеттагийн зарц 

Гастон- Виолеттагийн танил 

Дюфоль- Гүн 

Маркиз Обиньи 

Гренвиль- эмч 

НЭГДҮГЭЭР   БҮЛЭГ

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал. үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаан санаагаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр   зочдыг  урьжээ. Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дюфоль гүн, эмч Гренвиль найз бүсгүй Флора нар   байна. Виолеттагийн сайн танил Гастон, найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй  баясгалантай угтан очно. Гастон, түүний найз Альфред Виолеттад ухаангүй хайр сэтгэлтэй болсныг бүсгүйд шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим цууриатаж эхлэхэд Виолетта, зочдоо бүжигт уриад өөрийнх   нь  бие  тавгүй   байсан  учир   үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон, оргилж хөөрсөн сэтгэлээр  өөрийн хайр дурлалыг илчилнэ. Виолетта анхандаа тоглоом болгон өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэнхүү илчлэх гал халуун   сэттэлийн   илчинд   автагдсаар байна. Виолетта, Альфредын хайр дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээчгүйгээр хайрлан дурлах гүн их сэтгэлд автагдаж байгаагаа мэдэрнэ.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ НЭГДҮГЭЭР  ҮЗЭГДЭЛ

 Виолетта бүх бие сэтпгэлээ хайрт Альфреддаa зориулан, өнгөрсөн зам мөрөөсөе үүрд татгалзсан байлаа. Флорагаас ирүүлсэн урилгыг уншиж,   инээмсэглэн   үл   тоомсорлоно. Уршигт урьдын амьдралдаа эргэн орох байтугай өчүүхэн бага хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал  бүхнийг амсан   сууна. Энэ үеэс Альфредын эцэг Жорж Жермон ирж Виолеттагийн садар самуун нэр алдар, хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж буй Альфредыи дүү охины амьдралд ч их гай тотгор учрууулах гэж байгааг тайлбарлаад Альфредыг үүрд орхихыг шаардана. Хайртынхаа болон түүний төрөл төрөгсдийн аз жаргалыг, хувийн аз жаргалаасаа дээгүүрт үзсэн Вио-летта Альфредийг орхих ам тангараг    эцэгт нь   өгнө. Виолетта «Баяр хөгжөөнт урьдынхаа амьдралд эргэж буцлаа» гэж хайрт хүндээ бичиж суутал Альфред  орж ирнэ. Эцэг хүү хоёрын уулзахад саад болохгүйг хичээсэн Виолетта, хайрт хүнээ нулимс дүүрэн нү-дээр харж сэтгэлдээ салах ёс хийгээд , гарч явна. Альфред зарцын авчирч өгсөн Виолеттагийн захиаг задлаж уншмагц хамаг биеэр нь хүйт оргих шиг болов. Ширээн дээр байгаа Флорагийн урилгыг харсан Альфред Виолеттагийн захианы үнэн болоход иттэж, хойноос нь очиж өс ханзонгоо авахаар шийднэ. 

ХОЁРДУГААР   ҮЗЭГДЭЛ

Гэрэл гагээ цацарсан том танхимд наргиан  цэнгээн болж, янз бүрийн    баг   өмссөн     зочид    бүжиглэж байгаа нь   Флорагийн гэр   ажээ. Альфред   ирнэ. Альфред хөзрийн ширээ рүү очих үес Виолетта Дюфоль гүнгийн хамт орж ирнэ. Альфред тэднийг онц анхаарахгүйгээр өмнөө овоорч байгаа хожлын   мөнгийг   цуглуулж   байна. Виолетта, Альфредэд гүн Дюфолийн хардлагаас болгоомжлохыг хүсэхэд Альфредын эгдүүцсэн сэтгэл улам оргилно. Виолетта, Альфредэд бүх үнэнийг тоочин хэлэхийг хүсэвч өвгөн Жермонд өгсөн тангаргаа бодож биеэ барина. Бачимдаж бухимдсан Альфред зочдын нүүрэн дээр цугларсан бүх мөнгөө хөөрхий бүсгүй рүү чудуудаж,гомдсон сэтгэлийн гашуун доромжлолын үгийг давхцуулан хэлнэ. 

ГУРАВДУГААР   БҮЛЭГ

Виолеттагийн унтлагын өроө, бүдэг гэрэлтэй, тохигүй байна. Виолетта хүндэрсэн өвчний улмаас опноосоо босож чадахгүй хэвтэнэ. Гудамжнаас багт наaдмын баяр хөөрийн чимээ сонсогдоно. Эмч Гренвиль ирж Биолеттагийн сэтгэлийг тайвшруулаад, зарц бүсгүйд нь эзэн авхай нь амьдрал, хурмаар  тооцогдож  байгааг мэдэгдэнэ. Энэ үед өвген Жермоноос, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүүдээ бүх үнэнийг хэлсэн тухай, мөн Виолеттагаас түмэн уучлал гуйсан захиаг Виолетта хулээн  авлаа. Хязгааргүй баярласан Виолетта хайрт хүнээ ирэхийг тэсч ядан хүлээнэ. Альфред ирж хайртнууд бие биенээ тэврэн авав. Хөөрхий Виолеттагийн амьд байх хугацаа дуусчээ. Амраг хайрт хүндээ хандаж, эмэгтэй хүн болж төрсний энхрий сайхан гэрээслэлээ хэлж амжаад насан эцэслэнэ. 

  • Хөгжмийн зохиолч - Ж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 2015
1

Б.Дамдинсүрэн - Учиртай гурван толгой

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар

 

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ. Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг хөгшид залуус, хүүхэд багачууд бүгд үзэх дуртай билээ. Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй нэг ч Монгол хүн байхгүй байх. Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар төлөөлж ирсэн. “Учиртай гурван толгой” дууриа та энэ улиралд алдалгүй үзээрэй.

  • Хөгжмийн зохиолч - Б.Дамдинсүрэн
  • Төрөл Дуурь
  • Он 2017
2

Ж.Россини - Севилийн үсчин

Удирдаач: Ц.Гансүх СТА 

Найруулагч: Стефано Монти 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Хормейстер : Н.Дашбямба СТА

 

Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, бид энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна. Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэгч та өөрийн биеэр театрт ирж үзэж мэдрээрэй. Сонирхолтой тавилт, шинэ дуучдын маань содон тоглолт, тайзнаа өрнөх үйл явдлыг үзэгч танд зориулан нууцлан үлдээе. УДБЭТ-ын уг шинэ бүтээлийн удирдлагын багт Уран сайхны удирдагч АЖ А.Дашпэлжээ, найруулагч С.Монти, удирдаач СТА Ц.Гансүх, ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна. “Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

  • Хөгжмийн зохиолч - Ж.Россини
  • Төрөл Дуурь
  • Он 2017
3

Ж.Верди - Аида

Аида- Эфиопын гүнж, олзны бүсгүй 

Радамес- Хааны ордны хамгаалалтын дарга 

Амнерис- Хааны гүнж 

Рамфис- Сүмийн тэргүүн, Аидагийн эцэг 

Амонасро- Эфиопын хаан, Аидагийн эцэг 

Египетийн хаан 

Элч 

Их тахилчмаа 

Нэгдүгээр бүлэг

Мемфис дахь хааны ордон.Тэргүүн зайран Рамфис,Эфиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт Эфиоп боол бүсгүй Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсч ядан хүснэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлнэ. Аида мөн сэтгэлийн зовлон эдэлж Радамесийг хайрлах сэтгэл, Эфиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Эзэн хааныг гарч ирэхэд элч хүрэлцэн ирж Аидагийн эцэг, Эфиопын хаан Амонасро цэрэг хөдөлгөн Фивад ойртон ирж байгаа тухай мэдэгдэнэ. Эзэн хаан тэдэнтэй дайтах их цэргийн жанжнаар Радамесийг сонгоно. Цөхөрсөн Аида ялалт байгуулахыг Радамест хүсэх боловч өөртөө үхлийг сонгохоор шийдэн ядна. Сүмд сүлд хийморын ёслол болж тэргүүн зайран Рамфис дээдсийн ариун илдийг Радамест гардуулан өгнө.

Хоёрдугаар бүлэг

Боол бүсгүйчүүд ялгуулсан баатар Радамесийг хүлээж буй Амнерисийг хувцаслах зуур Аида түүний титмийг авчирна.  Амнерис Аидаг уран аргаар эрхэндээ оруулан Радамесаас хайраа татахыг тулган дарамтлана. Фива боомтын талбайд ялагчдыг угтаж байна. Радамес ирж хүндэтгэлтэйгээр ёслоход эзэн хаан Амнерисийн гараар түүний тэргүүнд алдрын титмийг зүүж өгнө. Эзэн хаан түүний хүслийг биелүүлэхээ амлахад Радамес олзлогдогсдыг авчирч танилцуулна. Тэдний дунд Амонасро байх бөгөөд өөрийгөө илчлэхгүй байхыг охиндоо сануулна. Тэрээр Эфиопын хааныг дайны талбарт үрэгдсэн гэх бөгөөд олзныхон болон боолчуудад өршөөл үзүүлэхийг фараоноос гуйна. Эзэн хаан олзныхныг чөлөөлж харин Рамфисийн зөвлөснөөр эцэг охин хоёрыг барьцаанд үлдээхээр болж Амнерисийн гарыг Радамест атгуулна.

Гуравдугаар бүлэг

Нил мөрний эрэг дээрх шөнө. Сүмээс Изиде бурхны сүлд дуулал эгшиглэнэ.  Амнерис Радаместай хуримлахаар бэлдэж, Аида насан туршдаа уучлахыг гуйхаар Радамесийн ирэхийг хүлээнэ.  Гэнэт Амонасро гарч ирнэ. Тэрээр Аида, Радамес хоёрыг гадарласан байна. Түүнийхээр бол Эфиопчуудыг эргэн ялахад тус болох нууцыг Радамесаас эвтэйхэн тандах явдал гэнэ.  Аида үүнээс татгалзах боловч эцэг нь түүнийг хүчлэн шаардана. Радамес Аидатай уулзан энхрийлж дахин ялалт байгуулж өөрийг нь авах хүслээ эзэн хаанд илэрхийлэхээ андгайлна.  Аида харин эндээс оргох санал гаргана. Радамес нилээд эргэлзсэний эцэст зөвшөөрнө.  Аида хилийн аль хэсэг нь хамгаалалтгүй байдгийг асуухад Радамес нууцыг задлана. Тэр нь Египетчүүд дайсан руу довтлоход бэлэн байдаг цорын ганц зам гэнэ.  Энэ мөчид Амонасро нуугдсан газраасаа гарч ирэн өөрийгөө илчлэнэ. Залуу дайчинд эх орноосоо урвах гэсэн санаа сэтгэлийг нь түгшээнэ. Сүмээс Амнерис, Рамфис нар гарч ирэхэд Аида эцэгтэйгээ оргон зайлах бөгөөд Радамес өөрийгөө тэдний гарт тушаана.

Дөрөвдүгээр бүлэг

Хааны ордон. Амнерис,Аидаг оргосон болон Радамесийг урвасанд гашуудан шанална. Тэрээр хэрвээ өөрийг нь хайрлавал эзэн хааны өршөөл үзүүлж чадахаа Радамест амлана. Гэвч Радамесийн сэтгэлийг эргүүлж эс чадна. Ордны доод нүхэн өрөөнд Радамесийг амьдаар нь сүмийн бунханд оршуулан цаазлах ял хэлэлцэхэд Амнерис бүх зайрангуудыг зүхэн хараана. Сүмийн доод нүхэнд Радамес зөвхөн Аидаг бодон үхлээ хүлээнэ. Гэнэт хайртынхаа зовлонг хуваалцахаар бунхныг нэвтрэн орж ирсэн Аидагийн ёолох дуу сонсогдоно. Тэр үхэх ёстой гэжүү гэсэн аймшигт бодол Радамесийг цочооход.  Аида түүнийг тайтгаруулна. Тэдний үхэл Амнерисийн мөргөлийн уншлагатай сүлэлдэн уусна. 

  • Хөгжмийн зохиолч - Ж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 2011
4

Ж.Пуччини - Тоска

Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ, Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА, Н.Дашбямба СТА

 

Ж.Пуччини нэг удаа В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, өөрийн алдарт дууриа бүтээсэн гэдэг. Энэхүү дуурь нь хайр дурлал, аллага, өс хонзон, чин үнэнч сэтгэлийнхөө төлөө амиа хорлосон эмгэнэлт түүхийг өгүүлсэн бөгөөд дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна. Энэ удаагийн тоглолтонд Монгол улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин болон БНБУлсын София үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан нар эх орондоо ирж үзэсгэлэнт Тоска, шунаг Скарпья нарын дүрд дуулах юм. Мөн ОХУ- ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов ирж Каварадоссийн дүрийг бүтээнэ. 

  • Хөгжмийн зохиолч - Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2017
5

Ц.Нацагдорж - Гүн Гэрийн Гүнж

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Б.Сүхээ СТА 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА

 Бүжиг дэглээч: Ц.Чинзориг

 

Үйл явдал Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй 2 цэрэг Цао-Цао жанжины үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөнө... УДБЭТ-ын шинэхэн бүтээл болох ТС Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь 2016 оны 3-р сард нээлтээ хийсэн юм. Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн ТШ, СГЗ Д.Төрбат цомнолыг бичсэн. Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэсэн байдаг.

  • Хөгжмийн зохиолч - Ц.Нацагдорж
  • Төрөл Дуурь
  • Он 2017
6

Ж.Пуччини - Чио Чио Сан

Удирдаач: Ц.Баатаржав УГЗ, Н.Туулайхүү

Найруулагч: Х.Уртнасан АЖ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА, Н.Дашбямба СТА

 

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх 2 үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай олжээ. Дуурийн цомнолыг Л.Иллиса, Ж.Жакоса нар зохиолч Ж.Л.Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна. “Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.

  • Хөгжмийн зохиолч - Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2018
7

Ж.Верди - Трубадур

Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ, Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Д.Нандинцэцэг СТА, Н.Гэрэлт-Од, Н.Дашбямба СТА

Ди Луна гүн 

Леонора- Ван авхай 

Манрико- Төөрөлдсөн хүү 

Азучена- Цыган эмэгтэй 

Инес- Леонорагийн найз 

Фернандо Гүнгийн харуулын дарга 

Өвгөн цыган 

Рюиц- Манрикогийн найз 

 

  • Хөгжмийн зохиолч - Ж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 1994
8

Л.Мөрдорж - Хөхөө Намжил

 

 

“Хөхөө Намжил” дуурь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авъяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан юм. Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдарыг хүртжээ.Түүний дуулахыг Алтайн дагина сонсон Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хоромын төдийд очин уулзах болов. Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө.

  • Хөгжмийн зохиолч - Л.Мөрдорж
  • Төрөл Дуурь
  • Он 2018
9

Ж.Бизе - Кармен

Удирдаач, найруулагч: Ж.Бүрэнбэх УГЗ 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Хормейстер: Н.Дашбямба СТА 

Бүжиг дэглээч: Х.Гэрэлчимэг ГЖ

Кармен- Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн 

Дон Хозе- Түрүүч 

Эскамильо- Бухтай тулалдагч 

Данкайро- Хилийн хулгайч 

Ремендадо- Хилийн хулгайц 

Цунига- Ахмад 

Моралес- Түрүүч

Микаэла- Хозегийн сүйт бүсгүй 

Анх 1875 онд Ж.Бизе “Кармен” дуурийг Парис хотноо тавьсан ч тухайн үедээ амжилтгүй болжээ. Гэвч одоо энэ дуурь нь дэлхийд хамгийн их тавигдсан дуурь болоод байна. Шинээр тавигдаж байгаа хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан “Кармен” дуурийн анхны жүжгийн цомнолын зохиолч П.Меримэ болон хөгжмийн зохиолч Ж.Бизе нарын эх дуурийн зохиолтой уялдуулан тавьжээ. Хүүхэд, залуучууд үзэхэд илүү ойлгомжтой болгох талаас энэхүү тавилтыг сонгов.

1-р үзэгдэл  

Испанийн өмнө зүгт Севил хотод, талбай дээр хамгаалагч цэрэг, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд ажиглахад Кармен харагдсангүй. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байлаа. Кармен “Хабанера”-г дуулж байлаа.  Дон Хозе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болох түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд  Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменийг шоронд хорихоор шийдэв. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хозед амлалаа. 

 2-р үзэгдэл  

Дэн буудалд Карменийг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдагч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хозегоо хайрласаар л байлаа ...  Хайрт Дон Хозег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хозед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хозе цэргийн хороо луугаа явсангүй. Эцэстээ Дон Хозе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа. 

3-р үзэгдэл

Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хозе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүнийг үхэл тун ойрхон түүний хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хозе Карменыг хардана.  Кармений шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно. 

4-р үзэгдэл  

Севил хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хозег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хозе хоёрын нүүр тулгарах мөчид, Дон Хозе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг  алчихлаа намайг баривчлаач” хэмээн хэлнэ. 

  • Хөгжмийн зохиолч - Ж.Бизе
  • Төрөл Дуурь
  • Он 1985
10

Х.Билэгжаргал - Ламбугайн нулимс

Хөгжим: Х.Билэгжаргал ТШ 

Цомнол: Б.Лхагвасүрэн ТШ, АУЗ 

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Б.Төмөрхуяг УГЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА 

Бүжиг дэглээч: Д.Баасанхүү

 

Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурь нь 19-р зууны Монголын амьдрал, аж байдлыг харуулдаг бөгөөд хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Бурхны үнэнч зарц гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо илж болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.

  • Хөгжмийн зохиолч - Х.Билэгжаргал
  • Төрөл Дуурь
  • Он 2018
11

Б.Шарав - Чингис хаан

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Ч.Найдандорж УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Бүжиг дэглээч: Ц.Чинзориг

 

Б.Шарав “Чингис хаан” дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

  • Хөгжмийн зохиолч - Б.Шарав
  • Төрөл Дуурь
  • Он 2018
12

Г.Доницетти - Лучиа Ди Ламмермур

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ 

Найруулагч: Ан Ху Вон СТА 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хормейстер : Н.Дашбямба СТА 

Хувцасны зураач: Г.Оюун СТА

 

Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч В.Скоттын “Ламмермурын сүйт бүсгүй” хэмээх тууж дээр үндэслэн зохиогч С.Каммарано бичсэн байна. Дуурь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан нь дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Лучиа ди Ламмермур" нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог хүнд ари, уянгалаг хөгжмөөрөө алдартай бүтээл юм. Үйл явдал Шотландын зүүн өмнөд хэсэгт эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хар буруу санааны золиос болсон хайр дурлалын тухай өгүүлэх болно. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. “Лучиа Ди Ламмермур” дуурийн анхны тоглолт 1835 оны 9-р сарын 26-нд Наплесийн “Сан- Карло” театрт болжээ.

  • Хөгжмийн зохиолч - Г.Доницетти
  • Төрөл Дуурь
  • Он 2018
13

Ц.Нацагдорж - Үүлэн заяа

Хөгжим: Ц.Нацагдорж ТШ 

Цомнол: Ш.Шажинбат 

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хормейстер : Ж.Хайдав СТА

 

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисан юм. "Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм. "Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурийг та бүхэн УДБЭТ-ын тайзнаас сонсохыг урьж байна.

  • Хөгжмийн зохиолч - Ц.Нацагдорж
  • Төрөл Дуурь
  • Он 2018
14

В.А.Моцарт - Дон Жуан

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Ребека Бланкеншип 

Тайзны зураач: О.Шуяан 

Хувцасны зураач: Г.Оюун СТА 

Дон Жуан- Завхай эр 

Командор- Хотын дарга 

Донна Анна- Командорын охин 

Дон Оттавио- Түүний сүйт залуу 

Донна Эльвира- Дон Жуаны эхнэр 

Лепорелло- Дон Жуаны туслах

Мазетто- Тариачин 

Церлина- Түүний эхнэр 

  

1-р үзэгдэл

Севиль хотын шөнө. Завхай Дон Жуан охидыг эргүүлж байх үеэр зарц Лепорелло нь ээлжит манаандаа гарч байна. Энэ удаа Дон Жуан хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр нүдэндээ баг өмсөж унтлагын өрөөнд орсон байжээ. Сандарсан Донна Анна  гүйн гарч ирсэн боловч үл таних завхай эрд илбэдүүлэн хүч сулрана. Донна Аннагийн эцэг Коминдор охиноо хамгаалж Дон Жуантай халз тулалдаж нас барна. Лепорелло, Дон Жуаныг  хөтлөн зугтаж одно.Донна Анна ухаан орж үхсэн эцгийнхээ дэргэд гуниглан суухад сүйт залуу Дон Оттавиа нь ирнэ. Донна Анна эцгийнхээ өшөөг авч өгөхийг гуйхад Дон Оттавиа зөвшөөрнө.  Дон Жуанд урд нь хайр сэтгэлээрээ тоглуулсан Эльвира бүсгүй уур хилэнтэй  гарч ирэх бөгөөд Дон Жуан  түүнийг танилгүй ирж шалиглах гэсэн боловч хэрэг бүтэлгүй болно.  Дон Жуан Эльвираг Лепореллотой  үлдээгээд зугтах ба Лепорелло Эльвираг тайвшруулах  аргаа олж ядна.  Тариачин хос Мазетта,Церлина нар хуримлахаар бэлдэж байх үеэр Дон Жуан зочдыг гэр лүүгээ урин Церлинагийн сүйт хархүү Мазеттаг хүчээр зайлуулах үүргийг Лепореллод  өгөөд өөрөө Церлинагийн толгойг  эргүүлэхээр үлдэнэ. Энэ үед Эльвира ирж Церлинаг түүнээс салган авч одно. Дон Оттавио Донна Анна  нар Дон Жуантай  тааралдаж Комендорыг  алсан хүнийг  олоход туслахыг хүсэх ба Дон Жуан хуурмагаар зөвшөөрнө.  Эльвира дахин ирж Дон Жуаны бузар булайг олон түмэнд дэлгэнэ. Хүмүүс тарж Дон Жуан  мөн бултан орно. Өшөө хорслоор дүүрсэн  Донна Анна  дахин Дон Оттавийг ятгахад тэрээр Дон Оттавио шийдвэртэйгээр андгайлна.  Дон Жуаны гэрт. Церлина өөрийг нь  буруугаар ойлгож уурлаж гомдсон  Мазеттаг тайтгаруулна. Дон Жуан  болон зочид орж ирэх чимээгэээр Церлина Мазетта хоёр талд нуугдана. Дон Оттавио, Донна Анна, Донна Эльвир гурав хамтран Дон Жуаныг чадахаар баг өмсөн ирсэн байна.  Танхимд зочид бүжиглэж байх үеэр Лепорелло Мазеттаг хүчээр саатуулж байх хооронд Дон Жуан Церлинаг өрөө рүүгээ оруулна.  Церлинагийн хашгирах чимээгээр бүгд сандран үймэх ба Дон Жуан хэргийн гол эзнээр Лепореллог болгон гүтгэнэ. Дон Жуаныг  таньсан Оттавио, Анна, Эльвира гурав багаа хуу татан бүхнийг илчилнэ. Дон Жуан заль хэрэглэн найрыг үймүүлж тараана.

2-р үзэгдэл

Энэ бүхнээс залхсан Лепорелло ажлаасаа гарахаар шийдтэл Дон Жуан түүнд их мөнгө амлана. Гэнэт тагтан дээр  Эльвира гарч ирэх ба Дон Жуан шинэ арга сэдэж Лепореллотой хувцсаа солин өмсөнө.  Лепореллог Дон Жуантай андуурсан Эльвира буун ирж түүнд бүх сэтгэлээ илэрхийлэх үед Дон Жуан чанга чимээ гарах  тэр хоёр тал зугтахад хүргэнэ.  Дон Жуан Эльверагийн тагтны дөр зарц бүсгүйд нь зориулан дуулж байтал Мазетто зэвсэглэсэн  тариачдын хамт Дон Жуаныг  эрсээр хүрч ирнэ.  Лепореллогийн хувцастай Дон Жуан тэднийг хуурч явуулаад Мазеттог зодож шархдуулна.  Церлина шархадсан Мазеттог олж эмчилнэ.  Харанхуйд төөрсөн Эльвира, Лепорелло  нар Оттавиа, Анна, Церлина, Мазетто нартай  тааралдах  ба Дон Жуаны  хувцастай Лепореллог  тэд залхаах гэтэл  тэрээр өөрийгөө илчилж  аргалан мултарна. Дон Жуан  Лепорелло хоёр оршуулгын  газар уулзаж  хувцсаа  буцааж солино.  Гэнэт үхсэн Коминдорын дуу хаоолой тэдэнтэй  ярилцана. Лепорелло сүнсээ зайлтал айх ба Дон Жуан үл тоомсорлосон  түүнийг  оройн зоогт урина.  Дон Оттавиа, Дон Жуанаас өшөө авахаар эргэлтгүй шийдсэнээ Донна Аннад мэдэгдэнэ.Дон Жуаны  гэрт оройн зоог барих үеэр Эльвира ирж түүнд одоо болтол хайртайгаа илэрхийлээд буруугаа хүлээж өөрчлөгдөхийг гуйхад Дон Жуан үүнийг нь бүр зугаа цэнгэл болгон даапаална.  Энэ үеэр үхсэн Коминдорын  сүнс тэднийд ирж Дон Жуаны нүглээ наминчлахыг шаардаж түүнийг үхэл рүү илгээнэ. Өшөө авагчид бүгд Дон Жуаныг шударга ёсоор шийтгэхээр ирсэн боловч хожимджээ.  Лепорелло Дон Жуаныг нөгөө  ертөнц рүү яаж явсан тухай ярихад “нүгэл нүдээрээ” хэмээн бүгд санал нэгтэй байгаагаар дуурь төгсөнө.        

  • Хөгжмийн зохиолч - В.А.Моцарт
  • Төрөл Дуурь
  • Он 2014
15

Ж.Пуччини - Богема

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Д.Эрдэнэбаатар СТА 

Зураач: Г.Ганбаатар  УГЗ 

Хормейстер: Г.Энхбаяр УГЗ 

Рудольф- Яруу найрагч 

Марсель- Зураач 

Шонар- Хөгжимчин 

Коллен- Гүн ухаанч 

Бенуа- Байрны эзэн 

Альциндор- Баярн эр 

Мими- Рудольфын найз бүсгүй 

Мюзетта- Марселийн найз бүсгүй 

Парпиньол- Тоглоом худалдагч 

Гаалийн түрүүч 

БОГЕМА Оюутны дүүрэг Нэгэн байшингийн дээврийн хонгилыг яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен нарын дөрвөн залуу хөлслөн амьдарна. Мөнгөөр үргэлж гачигдаж хүйтэн өрөөнд идэх уухаар хомс амьдардаг хэдий ч залуу насны мөрөөдөл, бүтээн туурвих хүслээр дүүрэн байдаг тэд тарчиг амьдралаа гэрэл гэгээтэй болгон хошигнон хөгжилтэй сууцгаадаг ажээ.

 1-р үзэгдэл  

Яруу найрагч Рудольф, зураач Марсель хоёр түлэх түлээгүйн улмаас тав тух алдахын хажуугаар хайр сэтгэлийн тухай ярилцан сууснаа нэгэн санаа олж Рудольфийн бичсэн жүжгийн зохиолыг зуух руу илгээн түр дулаацна. Гүн ухаанч Коллен хэдэн номоо аваад мөнгө олохоор барьцаат зээлийн газар руу явсан боловч бүтэлгүйтэн эргэж ирнэ. Рудольфийн жүжиг шатаж дуусмагц дахин галгүй боллоо.   Энэ үеэр хөгжимчин Шонар орж ирэн яаж мөнгө олсон тухайгаа ярих боловч нөхөд нь авчирсан зүйл рүү нь хошуураад хэн ч түүнийг анхаарсангүй. Ганцаараа ярьж байгаагаа гэнэт мэдсэн Шонар унтууцан авчирсан зүйлээ нөөцлөөд “Латин” хороололд очин наргиж цэнгэхийг нөхөддөө санал болгоно. Бүгдээрээ явахаар шийдтэл хаалга тогшин байрын эзэн Бенуа хөлсөө төлөхийг шаардсаар орж ирэв. Тэд ухаан сийлж Бенуаг архиар шахаж байгаад залуу цагийнх нь явдлыг яриулж, хүүхэмсэг эр хэмээн загнан хөөн гаргана.   Рудольф сонинд өгөх нийтлэлээ хурдхан дуусгахаар үлдэж, бусад нь хүлээж байхаар тохиролцон гарцгаана. Энэ үед хаалга тогшин хөрш айлын бие муутай Мими бүсгүй гал сураглан орж ирснээ муужран унана. Бүсгүйн ерөнхий төрх байдал Рудольфод машид таалагдаж ухаан ороход нь хэсэг ярилцснаар танилцаж бие биедээ татагдана.   Хүлээж ядсан нөхөд нь гаднаас дуудацгаах бөгөөд Мими, Рудольфтай цуг явах санал тавихад тэрээр зөвшөөрч хамт гарцгаана.

 2-р үзэгдэл 

 Үдэш. Латин хороололд ирсэн найзууд дор бүрдээ лангуу сонирхож өөртөө хэрэгтэй барааг үзэж явна. Рудольф Мимид гоёмсог толгойн боолт авч өгнө. Энэ үеэр Марселийн сэтгэлт бүсгүй үзэсгэлэнт Мюзетта, хамтран амьдрагч чинээлэг өвгөн Альциндорыг дагуулан ирэн олны анхаарлыг татна. Тэрээр Альциндорыг нохой мэт үзэх бөгөөд Марселийн анхаарлыг өөртөө татахыг хичээнэ. Рудольф Мимийг найзууддаа танилцуулж ширээний ард бүгд тухлан юу дуртайгаа захиалан зооглоно.   Мюзетта Марселийг татахын тулд үйлчлэгчдийг загнан авирлана. Марсель үл тоох дүр эсгэвч эцэст нь тэсэлгүй бууж өгнө. Энэ үед хүүхдийн тоглоом зардаг Парниньол ирэн хүүхдүүдийг баярлуулж, торгон цэргийн үлээвэр хөгжимчид ирэн олныг цэнгүүлнэ.  Нэгэнт Марсельтай ойлголцсон Мюзетта, хөл барьсан шалтгаанаар гутлаа солиулахаар Альциндорыг явуулна. Үйлчлэгчид тооцоогоо хийхийг шаардахад “Альциндор ирээд төлөх ёстой” хэмээн Мюзетто арга сэдээд, хөл нүцгэн тэрээр Рудольф, Марсель нараар өргүүлэн одно. Альциндорыг эргэн ирэхэд 6 хүний тооцооны хуудас барьсан үйлчлэгчид тосно.

3-р үзэгдэл  

Парижийн застав.Үүр цайхад  шөнөжин наргисан хүмүүсийн дуу гуанзнаас сонсогдоно. Эртлэн ирсэн ажилчид, цэргүүд тээшээ шалгуулж, тус тусын замаар одно. Гэгээ ороход Мими ирж Марсельтэй уулзана. Марсель энд Мюзеттагийн хамт ажиллаж байгаа болон Рудольф ч энд ирсэн тухай түүнд ярина. Мими хүндээр ханиалгах ба Рудольфийн ааш зан хувирч, байнга харддаг болсон тухай гомдолтой өгүүлнэ. Энэ үед Рудольф гарч ирэх ба Мимиг нуугдахыг Марсель зөвлөнө.   Марсель, Рудольф хоёрын хооронд чин сэтгэлийн яриа өрнөж Мимид өгсөн хайр, өөрийн ядуу зүдүү байдал, Мимигийн өвчин хүндэрсэнээс шалтгаалан түүнээс холдохоор шийдсэнээ Рудольф ярина. Мими тэсгэлгүй өөрийгөө илчилж, тэр хоёр бие биедээ хичнээн хайртайгаа мэдрэнэ.Энэ үед Мюзетта гуанзанд өөр хүнтэй хөгжилдөж Марселийн уурыг хүргэснээр тэр хоёр дахин муудалцаж Мюзетта түүнийг орхин одно. Рудольф, Мими хоёр хавар болтол хагацахаар тохиролцоно.

 4-р үзэгдэл  

Нөгөө л дээврийн хонгилдоо Марсель, Рудольф хоёр зургаа зуран, зохиолоо бичиж сууна. Тэр нэгэн өглөө Мими, Мюзетта нараас салснаас хойш хэдэн сар өнгөрчээ. Тэр хоёр ажлаа хийх завсар бүсгүйчүүлээ санагалзах боловч бие биедээ мэдэгдэхгүйг хичээнэ.   Өдрийн хоол олж ирэхээр явсан Шонар, Коллен нар талх, загаснаас өөр юмгүй ирсэн ч тэд том хурим найр хийж байгаа мэтээр егөөдөн дүрслэж загас талхаа усаар даруулан хооллож, дуулж бүжиглэн хөгжилтэй байтал, гэнэт сандарсан Мюзетта орж ирэн бие нь ихэд муудсан Мимиг хүргэж ирснээ хэлнэ.Тэд Мимиг оруулж ирэн орон дээр хэвтүүлж чадах ядахаараа асрахыг хичээвч мөнгөгүй тул цөхөрөнгөө барна. Коллен биенээсээ салгадаггүй цуваа зарахаар болж, Мюзетта ээмгээ зарж эм олж, эмч авчирахаар нөхөд нь одоцгооно.  Мими, Рудольф хоёр анх учирсан гэгээн дурсамжаа сэргээж бие биенээ хайраар бялхаана. Мими намуухан ярьсаар унтаж байгаа мэт амьсгал хураах бөгөөд Рудольф үүнийг нь тайван унтаж байна хэмээн бодсоор байна.   Мимигийн талийгаач болсныг Шонар мэдэх ба нөхдөөсөө сэжиг авсан Рудольф  Мими! хэмээн эмгэнэлтэйгээр дуудна.  

  • Хөгжмийн зохиолч - Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2004
16

А.Батдэлгэр - Атилла

А.Батдэлгэр
  • Хөгжмийн зохиолч - А.Батдэлгэр
  • Төрөл Дуурь
  • Он 0000
17

Д.Лувсаншарав - Шивээ Хиагт

Удирдаач: Ц.Гансүх СТА

Концертын хэлбэрээр найруулсан: Е.Сарантуяа УГЗ

Зураач: Г.Ганбаатар УГЗ

Дүрүүд:
СҮХБААТАР-РААШ /ард өвгөн/-
ОНОЛТ /ард өвгөн/-
ГЭРЭЛ /Раашийн охин/-
ТҮМЭН /Онолтын хүү/-
ГО СИ ЛИН /гамин дарга/-



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Их Хүрээ-Хиагтын зам. Ивцэг өртөөнд төмрийн дархан Рааш, охины хамт аж төрөн сууж байна. Гамин, Барон үймсэн хэцүү цагт их хөлийн замаас нүүлгэхээр худ худгуй болох Онолт иржээ. Гэрэл хайрт Түмэнтэйгээ айлсах гэж баярлавч учир мэдэх Рааш өвгөн Онолттой ярилцахаар гэрт орно. Энэ үед Онолтын хүү Түмэн шадар нөхдийн хамт ирж зэвсэг нуусан газар очихоор Гэрэлийг дагуулж явна. Зэр зэвсгээсээ хагацсан гамингууд хүн бүхнийг хардан сэрдэж Рааш, Онолт нарыг баривчилж “Бадарч яваа улсын бас нэг голомт унтраг!” гэж гэрийн өрхийг бүтээнэ. Гэвч нутгийн ардууд өрхийг татаж “Галын дуу” өргөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хоёрдугаар үзэгдэл

Хиагт дахь гамин цэргийн хуаран. Го Си Лин тэргүүтэй цэргийн эрхтнүүд Рааш, Онолт нарт зүсэн бүрийн арга хэрэглэж зэвсэг нуусан газрыг хэлүүлэхийг оролдоно. Идээ зоог барьж эзэн дээдэст мөргүүлэхийг тулгаж, цэргийн сүр хүчээр далайлгаж, бас цаазлан хороож буй хүнийг харуулна. Гэсэн ч өчиг авч чадсангүй. Эцэст нь хуурмагаар суллан, далд туршуул хойноос нь тавина.

Гуравдугаар үзэгдэл

Түмэн шадар нөхөд болон Гэрэлийн хамт зэвсэг нуусан агуйг эрж байна. Гэрэл аавтайгаа цуг нэг удаа энд ирсэн учир газраа олохгүй сандарчээ. Энэ үед эцэж туйлдсан Рааш, Онолт нар ирж уг газрыг зааж зэвсгээ авахыг зөвлөнө. Гэтэл тэднийг мөшгөн дагаж ирсэн гамингууд Раашийн амь насыг бүрэлгэн, Түмэнг баривчилж, түүний барьцаанд Сүхбаатарыг хөнөөлгөхөөр Онолтыг арга буюу зөвшөөрүүлэн явуулна.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Монгол Ардын журамт цэргийн хуаран. Шадар цэргүүд, Гэрэл нар эсэн мэнд ирж нөхдийн хамт тулалдаанд бэлтгэж байна. Энэ үед эргэлзэж төөрсөн Онолт ирж Гэрэлтэй уулзана. Бүхний учрыг олоход Сүхбаатар туслах тухай Гэрэлийг хэлэхэд Онолт түүнтэй уулзуулахыг гуйна. Ардын журамт цэргийн дарга нартай уулзаж ярилцан үзсэн, харсан бүхнээс үнэнийг ухаарсан Онолт журамт цэргийн талд орж байна. Энэ үед Хиагт дахь гамин цэргийнхэнд бууж өгөх тухай бичиг илгээхээр шийдэхэд Онолт өөрийн саналаар элч нарын хамт явна.

Тавдугаар үзэгдэл

Хиагтыг дайрахын өмнөхөн. Го Си Лин болон гамин цэргийн дарга нар баривчлагдсан Түмэнгээс эцсийн өчиг авахаар тулган байцааж, арга ядахдаа цаазаар хороохоор шийдвэрлэнэ. Гэтэл ардын журамт цэргийн элч нар ирж тулган шаардсан бичиг гардуулна. Түүний хариуд элч нарыг баривчилна. Ардын журамт цэрэг Хиагтыг эзэллээ. Гэрэл, Түмэн нар уулзаж их жанжин Сүхбаатар шинэ Монголын ирээдүйг зааж захина. Их ялалтын дараа амсхийх мөчид ардын журамт цэрэг хувьсгалын баатарлаг дуу “Шивээ Хиагт”-ыг зохиож дуулна. Энэхүү "Шивээ Хиагт"-ын тэмцэл, ялалтыг хамруулсан дуурийг УДБЭТ-ын тайзнаас үзэхийг урьж байна. 
  • Хөгжмийн зохиолч - Д.Лувсаншарав
  • Төрөл Дуурь
  • Он 1971
18

И.Штраус - Сарьсан багваахай


Удирдаач: Н.Туулайхүү УГЗ, Д.Нямдаш СТА

Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА

Зураач: Г.Ганбаатар УГЗ

Дүрүүд:

ГАБРИЕЛ
АЙЗЕНШТАЙН-
РОЗАЛИНДА-
Айзенштайны эхнэр
ФРАНК-Шоронгийн дарга
ОРЛОВСКИЙ-Ханхүү
АЛЬФРЕД-Орловскийн дууны багш
ФАЛЬК-/Шонхор/ нотариатч
БЛИНД-/Гацаа/ Өмгөөлөгч
АДЕЛЬ-Розалиндагийн зарц
ИДА- Аделийн эгч
ФРОШ-/Мэлхий/ шүүхийн албат
ИВАН-Ханхүүгийн зарц


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Габриель Айзенштайны гэр. Гудамжнаас Розалиндад сэтгэл алдрагч Альфредын дуулах сонсогдоно. Энэ үеэр гэрийн үйлчлэгч Адель түүний үеэл эгч Идагаас ирсэн захиаг уншина. Захианд өнөө шөнө болох Оросын ван Орловскийн найранд хамтдаа очиж цэнгэхийг санал болгосон байна. Адель энэ шөнө өвчтэй нагац эгчийгээ эргээд ирье хэмээн чөлөө гуйхад Розалинда түүнд олон удаа хууртсан тул эрс татгалзана. Альфред гэнэт орж ирэх бөгөөд Розалиндаг хайрын үгээр ээрч түүний нөхөр Айзенштайн шоронд 8 хоног суух болсныг далимдуулан эгээ л нэг гэрийн эзэн шиг авирлана. Розалинда түүнийг аргалан гаргана. Айзенштайн өмгөөлөгч Блиндийн хамтаар гэртээ ирж шоронд суух болсноо эхнэртээ мэдэгдэнэ. Түүний найз Фальк ирнэ. Тэрээр урд нь сарьсан багваахайн дүрд тоглож байж Айзенштайнд чадуулсан бөгөөд хариугаа авах төлөвлөгөө боловсруулжээ. Розалиндаг түр гарах хойгуур Фальк Айзенштайныг ятгаж энэ шөнийг шоронд бус Орловский вангийн найран дээр хамт өнгөрүүлэхээр болж түүнд Францын Маркиз Ренардын нэр дээр бичсэн урилгыг өгнө. Айзенштайн эхнэрээ аргалаад найзынхаа хамт найранд явахаар болно. Альфредад эргэн ирэхийг зөвшөөрсөн Розалинда сандрахдаа Адельд чөлөө өгөхөөр болно. Дүрдээ итгэсэн Альфред Айзенштайны гэрийн хувцсыг өмсөж Розалиндаг сандаргана. Энэ үеэр Айзенштайны араас ирсэн шоронгийн дарга Франк орж ирээд түүнийг андууран баривчилна.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ

Орловский вангийн ордонд. Бүх зүйлээс уйдсан залуу хун тайж Орловскийд өнөө орой уйтгарыг нь сэргээх жүжгийн төлөвлөгөө боловсруулснаа Фальк мэдэгдэнэ. Ида Аделыг дээдсийн хүрээнд биеэ авч явах хэв маягт сургана. Орловский ирсэн зочидтой мэндэлж байх зуур Фальк Аделыг гэнэт олж харна. Ида Орловскийд Аделыг, оросын язгууртны охин Ольга, Айзенштайныг Францын Маркиз Ренард хэмээн танилцуулна. Энэ хооронд Фальк Розалиндаг найранд урьсан зурвас явуулж амжина. Айзенштайн Адельтай тааралдаад мэл гайхахад Фальк, Орловский хоёр түүнийг Оросын язгууртны өв залгамлагч охин Ольга гэж итгүүлнэ. Учраа олохоо байсан Айзенштайн ямар ч байсан уучлалт гуйх нь зөв хэмээн шийднэ. Найранд Францын Маркиз Шагрин хэмээн хуурамч урилгатай ирсэн шоронгийн дарга Франкыг Орловскийд танилцуулна. Фальк мөн Шоронгийн дарга Франк, хэрэгтэн Айзенштейн хоёрыг маркиз Ренард, Маркиз Шагрин хэмээн хооронд нь танилцуулж бөөн будлиан хутгана. Оргилуун дарсанд мансуурсан ноён Айзенштайн олны өмнө ноён Фалькыг багт наадмаас сарьсан багваахайн хувцастай нь яаж олны доог тохуу болгосон түүхээ ярина. Гэнэт баг зүүсэн Розалинда найранд орж ирэх ба Фальк түүнийг Будапештээс ирсэн Унгарын хатан хаан Ева Мария Остерхази гэж танилцуулна. Айзенштайн ч Унгарын хатан хааны араас хөлөө хугартал гүйнэ. Түүнийг хамаг авьяасаа гарган аяглаж байх хооронд Розалинда бүсгүйчүүдийг урхиндаа оруулдаг халаасных нь цагийг авч амжина.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хотын шорон. Альфред дуулсаар... Мөнхийн согтуу хуяг Фрош будилсаар орж ирнэ. Энэ үеэр халамцуу Франк найран дээрээс шууд ажил руугаа ирнэ. Түүний араас Фальк, Орловский нарыг дагалдан Адель, Ида нар ирнэ. Будлиант энэ шөнө хэрхэн дуусах нь тэдэнд маш сонирхолтой байна. Айзенштайн ч мөн ирэх ба Францын театрын дарга Шагрин шоронд байж байхыг хараад мэл гайхна. Фальк гарах газаргүй болж хуучин танилуудыг нэр нэрээр нь дахин танилцуулна. Франк гайхахын ихээр гайхаж бас нэг Айзенштайн шоронд хоригдож байгаа тухай мэдэгдэнэ. Альфред дахин дуулж эхэлнэ. Өмгөөлөгч Блиндийг орж ирэхэд Айзенштайн түүний хувцсыг сүрдүүлэн авч өмсөөд Альфредын өмгөөлөгч болон хувирч Розалинда тэр хоёрыг байцаана. Хэрэг бишдэж тэрээр эхнэртээ баригдахад халаасны цаг нь нотолгоо болно. Гарцаагүй болсон Айзенштайн олны өмнө эхнэрээсээ уучлалт гуйна. Халамцан хөгжсөн Орловский бүгдийг дахин урьж найраа үргэлжлүүлэхийг хүснэ.
  • Хөгжмийн зохиолч - И.Штраус
  • Төрөл Дуурь
  • Он 2009
19

П.И.Чайковский - Евгений Онегин

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ, Ц.Гансүх СТА

Найруулагч: Р.И.Тихомиров

Зураач: И.В.Себастьянов



Дүрүүд:
ЛАРИНА-Газрын эзэн авхай
ТАТЬЯНА- Түүний охин
ОЛЬГА- Түүний охин
ОНЕГИН- Залуу эр
ЛЕНСКИЙ-Найрагч залуу
АСРАГЧ ЭХ
ГРЕМИН- Ван
ТРИКЕ- Франц хөрш
СУМАНГИЙН ДАРГА-
ЗАРЕЦКИЙ-
ГЕЛЬО-


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Үдэш. Ларина авхайн эдлэн газар.
Ларина, асрагч эх Филиппьевнагийн хамт гэр зуурын ажил эмхлүүлж сууна. Тэдний охид болох Татьяна, Ольга нар мөрөөдлийн романс дуулан зогсоцгооно. Хоёр охины хоршин дуулахыг сонссон Ларина, асрагч эх нар залуу цагаа дурсана. Тариан талбайгаас ургацаа хураасан тариачдын дуулах нь сонсогдох ба тэд уламжлалт наадамдаа бэлдэцгээнэ. Тариачдыг ирэхэд Ларина дуулж бүжиглэхийг хүссэнээр бүгд хөгжилдөн цэнгэнэ. Тариачдыг явсны дараа тэдний хөрш зэргэлдээ амьдардаг залуу найрагч Ленский хотоос ирсэн найз Онегины хамт зочлон ирнэ. Ленский нь Ольгагийн сүйт залуу бөгөөд Петербургээс тосгонд ирж, багагүй уйдан байгаагаа хөдөөний бүсгүйчүүлд танилцуулна. “Нөгөө Татьяна чинь аль нь вэ?” хэмээн Онегин Ленскийгээс асуух зуур бүрэг даруу зантай Татьянаг шохоорхон анхаарал хандуулна. Онегины ирсэн явдал Татьянагийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөх бөгөөд тэр хоёр ойр зуурыг ярилцан цэцэрлэгээр зугаална. Ленский ч мөн Ольгад сэтгэлийн үгээ илэрхийлж энэ үдшийг ихэд таатай өнгөрөөхүй асрагч эх бүгдийг оройн зоогт урина.

Хоёрдугаар үзэгдэл

Татьянагийн өрөө. Шөнө дөл болжээ. Татьянагийн сэтгэлд үргэлж Онегин бодогдох ба асрагч эхийгээ явуулсны дараа Онегин руу тэмүүлэх хүчтэй мэдрэмж нь түүнийг захидал бичихэд хүргэнэ. Энэ нь Татьянагийн хөдөөний цэвэр, орос охины хиргүй тунгалаг сэтгэлийн илэрхийлэл байсан бөгөөд өглөө асрагч эхийгээ ирэхэд захидлаа Онегинд дамжуулахыг гуйна.

Гуравдугаар үзэгдэл

Ларинагийн эдлэнгийн ойролцоох цэцэрлэгийн хусан төгөл. Жимс түүж буй бүсгүйчүүдийн хөгжилтэй дуулах нь сонсогдоно. Сэтгэл хөдөлсөн Татьяна, Онегин нарын уулзалт. Үнэн сэтгэлээ илэрхийлсэн Татьяна, хайр дурлалд туршлагатай Онегины илэн далангүй яриа энэ төгөлд болно. Тэдний хайр сэтгэлийн холбоо аз жаргал авчрахгүй хэмээн Онегиныг номлоход бүх найдвар нь талаар болсон Татьяна нулимсаа барьж ядан гүйн одно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Ларинагийн гэрт Татьянад зориулсан найр болж байна. Найранд хавь ойрын баячууд, залуучууд бүгд цугларсан байх ба хөдөөх амьдралын уйтгараас ангижран цэнгэцгээж байна. Ленский Онегиныг мөн энд дагуулж ирсэн харагдана. Зочид ууж, идэн, хөзөр тоглож, дуулж бүжиглэн наргих зуур Онегин Татьянаг урин бүжиглэнэ. Хүмүүс түүний тухай элдэв янзын явган яриа дэлгэхэд Онегин шар нь хөдөлж дагуулан ирсэн Ленскийг чадахаар шийдэж Ольгагийн хойноос хөөцөлдөж Ленскийгээс холдуулан бүжиглэнэ. Энэ тоглоом нь хөнгөн болчимгүй Ленскийн хувьд шоглоом болон хувирч тэр хоёрын хооронд хэрүүл дэгдэн Ленский Онегиныг үхлийн буудалцаанд дуудсанаар төгсөнө.

Тавдугаар үзэгдэл

Цас бударсан ойн цоорхой дахь болзооны газар. Ленский Онегиныг хүлээх зуураа хоромхон зуурын амьдрал, өршөөлгүй хувь заяа мөн Ольгагийн тухай бодлогошрон дуулна. Онегин ирж буудалцаан эхлэх болсныг мэдэгдэнэ. Тэд найз нөхдийн ёсоор эхлээд тэврэлдэн уулзаад дараа нь буудалцаж, Ленскийн үхлээр төгсөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Зургадугаар үзэгдэл

Петербургийн нэгэн том ордонд дээдсийн найр болж байна. Удаан хугацаагаар хэрэн тэнэсээр ирсэн Онегин мөн энд ирсэн байна. Цугларагсад ихэд хүндэтгэлтэйгээр нэр цуутай генерал эрхэмсэг ван Гремин болон түүний залуу гэргий хатагтай Татьяна нарыг угтан авна. Дээдсийн хувцас, гоёл бүхий үзэсгэлэнт Татьянаг таньсан Онегин өөрийн алдааг мэдэрнэ. Татьяна ч түүнийг таних ба санаандгүй учралаас сэтгэл нь үймрэн бие алжаасан нэрээр найрыг орхихыг нөхрөөсөө хүснэ. Цочирдсон Онегин мөн найрыг орхин явна.

Долоодугаар үзэгдэл

Греминий гэрт охин насныхаа цайлган дурлалыг санагалзан буй Татьянаг өрөөндөө ганцаараа байх үед гэнэт Онегин орж ирнэ. Онегин урьдын алдаандаа харамсаж, урьдын сайхан мэдрэмжээ эргүүлэн өгөхийг үнэн сэтгэлээсээ Татьянагаас хүснэ. Эдүгээ хүртэл түүнд хайр сэтгэлээ өгсөн хэвээр байгаагаа Татьяна мэдэгдэхгүйг хичээн “Би одоо өөр хүнийх болсон, миний хувь заяа шийдэгдсэн, би түүнд үүрд үнэнч” гэсэн товчхон үгээр Онегинд хариу өгөөд орхин гарна. Ганцаар үлдсэн Онегин үнэнч дурлалын өмнө яаж шившиг болсноо ойлгон амаа барин хоцорно.

  • Хөгжмийн зохиолч - П.И.Чайковский
  • Төрөл Дуурь
  • Он 1963
20

И.Морозов - Ай ёо доктор

  • Хөгжмийн зохиолч - И.Морозов
  • Төрөл Дуурь
  • Он 0000
21

В.А.Моцарт - Увидаст лимбэ



Удирдаач:
Н.Туулайхүү УГЗ

Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА

Зураач: Г.Ганбаатар УГЗ
Дүрүүд:
ХАРАНХУЙН ХАТАН-
ТАМИНО-Ханхүү
ПАМИНА-Харанхуйн хатны охин
ЗАРАСТРО-
ШАДАР МЭРГЭН-
ПАПАГЕНО-Шувууны гөрөөчин
ПАПАГЕНА-Түүний сүйт бүсгүй
МОНОСТАТОС-
ГУРВАН ХАТАГТАЙ-
ХОЁР САХИУЛ-
ГУРВАН ХҮҮХЭД-


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Эзгүй газар төөрсөн ханхүү Таминог нэгэн араатан мөшгөн хөөсөөр... Энэхүү аймшгаас сүрдсэн Тамино аврал эрэн дуудсаар ухаан алдан хөсөр унана. Гэнэт гарч ирсэн гурван хатагтай гүрвэлийг ид шидээр устгана. Тэд Таминод сэтгэл татагдах боловч Шөнийн хатны албат нар тул аргагүйдэн энэ явдлыг хатандаа дуулгахаар явцгаана.
Таминог сэргэхэд Шөнийн хатны барлаг, шувууны гөрөөчин Папагено гарч ирнэ. Тэрээр хатны хэрэгцээнд зориулж амьд шувуу барьж өгөөд хариуд нь хоол хүнсээр шагнуулж гол зогоодог нэгэн аж. Папагено араатныг өөрийн гараар устгаж, Таминог аварсан хэмээн худал ярих ба үүнийг мэдсэн гурван хатагтай эргэж ирээд түүний хошууг цоожилж шийтгэнэ. Тэд Таминод нэгэн жижигхэн гуутай зураг өгөх бөгөөд энэ нь Шөнийн хатны хулгайлагдсан гүнж Паминагийн зураг гэнэ. Тамино зургийг үзээд дурлахын зэрэгцээ өрөвдөн хайрлаж түүнийг ямар ч үнээр хамаагүй олж аврахаар шийднэ.
Гэнэт аянга цахилж, Шөнийн хатан үзэгдэнэ. Хар санаат шидтэн охин Паминаг нь авч одсон тухай гунигтайгаар яриад, хэрэв түүнийг олж ирвэл эхнэр болгон өгөхөө ханхүүд амлана. Хатны өрөвдөм байдал Таминогийн хиргүй сэтгэлд үзэн ядалт, өс хонзонгийн дөлийг үүсгэнэ.
Гурван хатагтай эргэж ирээд хар санаатны нэрийг Зарастро хэмээх бөгөөд аян замдаа сайн явахыг ерөөгөөд Таминод нэгэн увдист лимбийг бэлэглэнэ. Таминогийн бараа бологчоор явахыг Папагенод даалгана. Дахин худал ярихгүй байхыг сануулаад түүнд ид шидтэй бяцхан хонхнуудыг бэлэглэнэ. Мөн хатагтай нарын ярьснаар тэр хоёрыг 3 цэцэн хүү Зарастрогийн шилтгээн рүү газарчлах ажээ.
Зарастрогийн ордны нэгэн өрөөнд башир зальт Моностатос Паминаг харгалзах ба хайр сэтгэлээ хүчээр илэрхийлэхийг оролдоно. Төөрч яваад санаандгүй орж ирсэн Папагеногоос үхтлээ айж зугтан гарна. Папагено Паминатай танилцаж улмаар ирсэн учраа ойлгуулаад тэр хоёр оргон зугтахаар шийднэ.
Гурван цэцэн хүү Таминог ордны гадна хүргэж ирээд зорьсон хэргээ бүтээхийг захиад явцгаана. Сүрлэг байгаль, үзэмж төгөлдөр орд харшийг харсан Тамино ийм газар хорон санаатан байна гэдэгт итгэж яднa. Тамино лимбээрээ тоглож эхлэх зуур уран тансаг хийцтэй орд харш, эргэн тойрны гоёмсог байдал, үзэсгэлэнт байгаль, өнгө зохирол нь хөгжмийн эгшигтэй нийлээд амьд бүхэнд сэтгэлийн цэнгэл, амар амгаланг авчирдаг нууцыг мэдэрнэ. Гэнэт хаа нэгтээ Папагеногийн дэвүүрийн дуу гарах ба Тамино түүнийг хайхаар одно. Энэ үес оргож явсан Папагено, Памина хоёр Моностатостой халз тулгарч шидэт хонхнуудын ачаар мэнд гарсан боловч Зарастротой таарч, гарах замгүй болно. Памина үнэн учраа хэлж, өршөөл хүснэ. Зарастро түүнд өршөөл үзүүлэхийг амлаж, харин түүнийг зовоож байсан Моностатосыг шийтгэх зарлиг буулгана. Мөн Тамино, Папагено нарыг сорьж, ариун сүмийн ёсны дагуу эр зориг, тэвчээр хатуужил, дотоод сэтгэлийн хүч тэнхээг шалгаж үзэхээр шийднэ

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Зарастро мэргэдтэйгээ сорилгыг яаж явуулах тухай хэлэлцэнэ. Тэрээр Паминаг Шөнийн хатнаас булаах болсон шалтгаан хийгээд Таминогийн сэтгэлийн тэвчээрийг шалгаж үзсэний эцэст гүнжийг түүнд өгөх тухай ярилцана. Тэдний шийдвэрээр:
Нэгдүгээрт эмэгтэй хүний үгэнд үл автах ба тэдэнтэй нэг ч солихгүй байх;
Хоёрдугаарт ямар ч үед сэтгэлээ захирч биеэ барьж чаддаг байх;
Гуравдугаарт гал усны аюулыг эр зориг тэвчээрээр туулж чадах ёстой бөгөөд энэ бүхнийг давж чадвал жинхэнэ хайр сэтгэл өөрөө ирж үнэний замд орох ажээ.
Анхны сорилт эхлэхэд Шөнийн хатны илгээсэн гурван хүүхэн ирж, тэр хоёрыг элдвээр ятган эндээс зайлуулахыг оролдоно. Угийн бүтэл муутай Папагено байн байн тэсвэр алдавч Тамино үргэлж сануулснаар гурван хүүхэн хэргээ бүтээж чадалгүй хөөгдөн явцгаана.
Цэцэрлэгт нойрсон буй Паминаг харсан Моностатос, залуу бүсгүйн гоо сайханд шунан аргаа барж байтал Шөнийн хатан ирнэ. Шөнийн хатан Зарастрог устгаж түүний зүрхэнд хадгалагдан байгаа ариун сэтгэлийн алтан дэнлүүг эзэмшихийг санаархаж байгаа бөгөөд үүнийг гүйцэтгэхийг охиндоо тушаагаад эс биелүүлбээс эх үрийн холбоогоо үүрд тасална хэмээн айлган загнаад явна. Учраа олохоо байсан гүнжийг Зарастро ирж тайтгаруулна.
Тамино, Папагено хоёрын дараагийн сорилт эхлэх бөгөөд уух, идэх, гэрлэх гурваас өөр юм боддоггүй Папагено нь энэ удаагийн сорилтыгдавж чадахгүйд хүрнэ.
Тамино ариун сүмийн хуулиар эцсийн сорилтод орохын тулд Паминатай салах ёс гүйцэтгэнэ. Үүнийг Памина буруугаар ойлгож ихэд гайхна. Дарсанд халамцсан Папагено гэргийтэй болохыг мөрөөдөн ганцаар дуулж суух үед Зарастрогийн илбэдэн илгээсэн нэгэн эмгэн түүн рүү ирж өөрийгөө эхнэр чинь хэмээн танилцуулахад Папагено эгдүүцэн эсэргүүцэх боловч эмгэний шахалтаар үнэнч нөхөр нь болохоо андгайлахад хүрнэ. Энэ үед эмгэн залуу бүсгүй Папагена болон хувирч алга болно.
Ариун сүмийн мэргэд гал усны саад буюу эцсийн сорилтод орохоор ирсэн Таминог зоригжуулна. Энэ мөчид Памина түүнийг эрсээр олж ирэх ба хамтдаа туулахаар шийдэж, тэд увдист лимбийн тусламжтайгаар их аюулыг гэтэлнэ.
Бие, сэтгэлийн хүнд хэцүү сорилтуудыг амжилттай туулсан тэр хоёрт ариун сүмийнхэн баяр хүргэж, үнэнч хайр сэтгэлийг магтан дуулна.
Ганцаар үлдсэн Папагено бүтэлгүй хувь заяандаа гомдон өөрийгөө егүүтгэхээр шийдэж ядан байтал гурван цэцэн ирж шидэт хонхыг нь сануулна. Хонхны гайхамшигт дуу Папагено, Папагена хоёрыг учруулна.
Зарастрогоос хөөгдөж өсөрхсөн Моностатос Шөнийн хатнынхныг дагуулан газарчилж ариун сүмийг сөнөөхөөр ирэх боловч залуу хосуудын үнэнч хайраар хүч нэмсэн ариун сэтгэлийн сүмийнхэн хорон санаатнуудыг ялан дийлнэ.
Гэрэл гэгээ, саруул ухаан, нинжин сэтгэлийн их удирдагч Зарастро наран суудалдаа заларч, үнэн хэмээх ариун үйлс хэзээд ялах тавилантайг тунхаглаж, хүндэтгэлийн дууллаар дуурь төгсөнө.

 
  • Хөгжмийн зохиолч - В.А.Моцарт
  • Төрөл Дуурь
  • Он 1993
22

Дж.Верди - Риголетто


Удирдаач:
Н.Туулайхүү УГЗ, Д.Нямдаш СТА

Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

Дүрүүд:

РИГОЛЕТТО:
МАНТУАНСКИЙ:
ЖИЛЬДА:
СПАРАФУЧИЛЛЕ:
МАДДАЛЕНА:
ЖИОВАННА:
МОНТЕРОНЕ ГҮН:
МАРУЛЛО:
БОРСА:
ЧЕПРАНО ГҮН:
ЧЕПРАНО ХАТАН:
ПАЖ:



Үйл явдал Италийн Мантуа хотод XVI зууны үед өрнөнө....

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Мантуан эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийн завхай зайдан явдлыг ид хав болгон гайхуулж дуулна. Ордны салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж, хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан найр наадмыг улам хөгжөөж өгнө.

Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж битүүдээ атаархдаг ажээ.

Энэ удаагийн цэнгээнд уригдан ирсэн Чепрано гүнгийн хатанг эзэн ван эргүүлж ордны нэгэн өрөө рүү ичгүүргүй дагуулан ороход Чепрано гүн хичнээн хардаж хорсовч яаж ч чадалгүй хоцорно. Ордны салбадай Риголетто доромжлогдсон Чепраног тавлан бахаа хангана. Бусдыг тавлан бахаа хангаж яваа Риголетто өөрийнхөө хувь тавиланг хаашаа эргэхийг төсөөлөх ч завгүй яваа бололтой.

Энэ үед Марулло ирж, ордны хөгшин салбадай Риголетто залуухан сайхан нууц амрагтай болж, түүнийгээ гэртээ нуугаад байна гэж цуу тараана. Нэгэнт ван эзэнд таалагдаж байгаа бол Чепрано гүнгийн хатанг хулгайлж ордонд авчиръя гэж Риголеттог санал гаргахад Чепрано гүн ихэд хилэгнэн түүнээс өшөө авахаар тангараглана. Риголеттогоос үргэлж айж, атаархаж явдаг ордныхон ч энэ явдлыг далимдуулан түүнээс бас өшөө авахаар шийднэ. Найр наадам үргэлжилсээр... Гэтэл ванд охиноо бузарлуулсан Монтероне гүн ирж ван, салбадай хоёрыг хараан зүхнэ. Монтероны хараал хүрэх вий гэхээс Риголеттод айдас төрнө.

Хоёрдугаар үзэгдэл

Өвгөн салбадай Риголетто Жильда гэдэг өнчин ганц охинтойгоо амьдарна. Үдэш орой харьж явахдаа, охиноо хайрлан хайрлан бодож, гүн Монтероны хараалыг эргэн нэг санаж сэтгэл санаа нь үймрэн зовж явна.

Гэнэт хөлсний алуурч Спарафучиллетэй тааралдаж, охиноо хамгаалах хэрэг гарвал туслахыг хүсч, түүнтэй тохиролцоод гэртээ харина. Риголетто амьдралынхаа гэрэл гэгээ болсон ганц охиноо шалиг самуун явдалтнаас нуун хаацайлж явсаар өдий зэрэгтэй болгожээ. Охиноо сайн харж байхыг зарц бүсгүйд тушаагаад өөрөө явна. Түүнийг явсны дараа эзэн ван энгийн оюутны байдлаар ирж зарц бүсгүйг мөнгөөр хахуульдаж Жильдатай уулзан амраг сэтгэлтэй болсноо илчлэхэд охин түүний үгэнд хязгааргүй итгэн хайр дурлалын галд шатан сууна.

Охиныг нь Риголеттогийн нууц амраг гэж эндүүрсэн ордныхон Жильдаг хулгайлахаар шийджээ. Гэтэл замдаа Риголеттой тааралдаж, таны зөвлөснөөр Чепрано гүнгийн хатанг хулгайлах гэж явна гээд цуг явъя гэж ятган баг өмсгөж авч явна. Ордныхон ингэж шөнийн харанхуй, өвгөний будлиуг далимдуулан хайртай ганц охиныг нь хулгайлах хэрэгт өөрийг нь оролцуулж, түүнээс өшөөгөө авч чадна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

Вангийн өргөө. Жильдатай болзсон болзоондоо очоод түүнийг алга болсныг мэдээд ван уйтгарлаж сууна. Ордныхон ирж, шөнө болсон явдлыг гайхуулан ярьцгааж унтлагынхаа өрөөнд орж амраг хүүхнээ таалахыг хүсч ван эзнийхээ бахыг хангана. Өвгөн салбадай болсон явдлыг мэдэж ордныхноос охиноо гаргаж өгөхийг шаардаж байтал Жильда гарч ирнэ. Өөрийн нь амьдралын гэрэл гэгээ болсон өнчин ганц охиноо бузарлуулсан Риголетто ван эзнээсээ өшөө авахаар тангараглана.  Жильда, вангийн амийг өршөөхийг эцгээсээ гуйх боловч, өвгөн тавьсан тангаргаасаа буцахгүйгээр шийджээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Хөлсний алуурч Спарафучиллийн гэр. Риголетто, вангийн завхай явдлыг өөрийнхөө нүдээр хараг гэж охиноо дагуулан ирж нуугдана. Удалгүй Ван ирж Спарафучиллийн дүү хүүхэнтэй уулзаж бас л хайртай дуртайгаа илчлэн шалиглахыг завдан байна. Шөнө орой болсныг далимдуулан ван алуурч Спарафучиллийн гэрт хонохоор үлдэнэ.

Риголетто, Спарафучилле хоёр Ванг хороохоор тохиролцож, өвгөн охиноо дагуулан буцна. Спарафучиллийн дүү хүүхэн өөртөө ихэд таалагдаж байгаа залуугийн амийг өршөөхийг хүсч, дараагийн ирэх гийчинг хороож, шуудайд хийгээд Риголеттод амласнаа биелүүлсэн болж өнгөрөөхийг ахаасаа ятган гуйна. Спарафучилле ч дүүгийнхзэ ятгалганд орж, одоо ирсэн хэнийг ч гэсэн алахад бэлэн болно.

Энэ бүхнийг сонсч мэдсэн Жильда хайрт хүнийхээ амийг аварч өөрийгөө золиосонд гаргахаар шийдэн Спарафучиллийнд ирж түүний гарт амь үрэгдэнэ. Тохирсон ёсоор шөнө дунд болгоод вангийн хүүрийг үзэхээр Риголетто иржээ. Спарафучилле шуудайтай үхдлийг Риголеттод өгч хөлсөө авч одно. «Санасандаа хүрч өшөөгөө авч чадлаа» гэж өвгөн салбадай баярлаж байтал Спарафучиллийн гэрээс вангийн дуулах нь сонсдоно. Юу болох нь энэ вэ? Шуудайны амыг нээн үзвэл охин нь алагдсан байх ажээ. Риголетто уй гашууд автан унана.С

  • Хөгжмийн зохиолч - Дж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 1987
23
Дээш