Мэдээлэл

УДБЭТ-ИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДЭЭС БҮРДСЭН “NUOVO” ОРКЕСТОРЫН ХАМТЛАГ “NEW CLASSIC” АНХНЫ ТОГЛОЛТОО ЗОХИОН БАЙГУУЛНА.

2019-07-05
Оруулсан Админ, 734 үзсэн

УДБЭТ-ын мэргэжлийн залуу хөгжимчдөөс бүрдсэн “Nuovo” оркестр нь анх 2019 оны 03-р сарын 14-ны ѳдѳр байгуулагдсан. Тус хамтлаг нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч урлагт хайртай залуусын нэгдэл юм. Тус хамтлаг нь 47 хөгжимчдөөс бүрдэж байгаа ба Монголынхоо хамгийн шилдэг залуучуудын оркестр болох зорилготой юм.
“NUOVO” оркестор хамтлаг нь сонгодог хөгжмийн дээжисээс бүрдсэн цуврал тоглолтоо 2019 оны 07-р сарын 07-ны өдрийн 19.00 цагт үзэгчиддээ толилуулах гэж байна.
Тус хамтлаг нь цуврал тоглолт хийхээр төлөвлөж байна. Үүнд: Анхны тоглолт нь “New classic” нэртэйгээр классик урсгалаар хийх бөгөөд 2 дахь тоглолт нь 2019 оны 12-р сард Поп хѳгжмийн зохиолуудаас бүрдсэн уран бүтээлээр, 3 дахь бие даасан уран бүтээлээ “Cinima music” буюу киноны хѳгжмѳѳр 2020 оны 06-р сард үзэгчиддээ толилуулахаар төлөвлөөд байна.
Nuovo” оркестр нь Бие даасан анхны тоглолтоо сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан тоглох юм. Эрхэм үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ
Дээш