Халуун цуст Кармен бүсгүйтэй уулзаарай
Нийтэлсэн AdministratorФранцын алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизег дэлхий дахинд мөнхжүүлсэн хоёр бүтээлийн нэг “Кармен” дуурийг ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх бямба гаригт дахин эгшиглүүлнэ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт уг дуурьт ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүү, зоримог, эрх зоргоор учраас эрчүүдийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг Кармен бүсгүй, түүнд дурласан ноомой түрүүч Хозе хоёрын хайр сэтгэлийн богинохон гашуун түүхийг өгүүлдэг.
Уг дуурийн цомнолыг П.Меримегийн зохиолоор А.Мильяк, Л.Галеви нар бичиж, 1887-3-3 нд Парис хотын үзэгчдэд дууриа анх толилуулсан ч тухайн үедээ тийм ч их нэрд гараагүй юм гэдэг. Харин хожим дэлхийн сонгодог дууриудын нэг болсон түүхтэй.
“Кармен” дуурийг урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан 1984-4-5 нд Монголын тайзнаа тавьж, зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.
А.Амина
Б.Сэргэлэн: Залуу насаа урлахуйн урлагт, идэр насаа удирдахуйн ухаанд зориулж явна
Нийтэлсэн Administrator
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Болдын Сэргэлэнтэй ярилцлаа.
-Он гараад УДБЭТ-ын хамт олон шинэ уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барьлаа. Ойрд тун зав багатай байна уу?
-2012 он бидний хувьд хариуцлагатай жил болж байгаа юм. Яагаад гэвэл 2013 оны тавдугаар сарын 13-нд буюу жил хагасын дараа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр гэсэн биеэ даасан байгууллага дуурь, балет, сонгодог хөгжмийн төрлийн бүтээлүүд тайзнаа тавигдсаны хагас зуун жилтэйгээ золгох юм. 2013 он гарангуут тавхан сарын дотор тавин жил хийсэн бүтээснээ эмхтгэж цэгцлээд өргөн барихад хугацааны хувьд тун бага болчихож байна. Энэ оныг бүхэлд нь ирэх жил тохиох ойн арга хэмжээнд зориулна. Монголчууд тавин жилийн хугацаанд дэлхийн сонгодгоос суралцаж, түүнийг дуурайж, түүнчлэн монгол гэсэн үндэсний сайхан сонгодгийг бүтээснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлтэй болсон нь яалт ч үгүй монголчуудын бахархал болов уу гэж бодож байна. Бид шинэ оны эхний сард ажил ихтэй байлаа. Ж.Пуччини-ийн алдарт “Тоска” дууриар манай театр улирлынхаа тоглолтыг нээлээ. Английн хатан хааны балетын театрын балетчин Тамара Рохо, Бостон балет, Харвардын их сургуулийн багштай хамтарч хүн төрөлхтний бүтээсэн дэлхийн сонгодог балет болох “Жизель”-ийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчидтэй хамтарч тоглосон. Нэгдүгээрт Монгол Улсад сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаа гэдгийн нэг илрэл. Хоёрдугаарт монголчуудын сонгодог урлагаа аль зэрэгт хайрлаж хүндэтгэж байгааг харуулсан. Ямар ч байсан дэлхийн болон монголынхоо сонгодог урлагийн үнэ цэнийг харуулж буй ородлого болов уу.
-Энэ жилийг дэлхий даяараа Дж.Вердийн жил болгож зарласан гэсэн үү?
Азат Максутов: Танай Э.Амартүвшин манай тайзнаа “Риголетто”-д тоглох гэж байгаа
Нийтэлсэн AdministratorР.Оюунжаргал
Хойд хөршөөс ирсэн удирдаачийн “даргалсан” “Трубадур” дуурь үзэгчдэд ихэд таалагдсан. Харин уг дуурийг удирдсан маэстро, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын уран сайхны удирдагч Азат Максутов ямар сэтгэгдэлтэй байсныг сонирхож ярилцсан юм.
-ДБЭТ гадаадаас олон удирдаач урьж хамтарч ажилласаар ирсэн. Энэ удаа таныг урьлаа. Удирдсан тоглолт тань амжилттай болж чадав уу?
-Үзэгчдэд таалагдсан. Театрынхан, симфони найрал хөгжимчдөд ч таалагдсан байна билээ.
-Танд өөрт тань таалагдаагүй юү?
-Ер нь удирдаачид таалагдах юм ховор байдаг нь бараг жам. Тэд хэзээд төгс уран бүтээл гаргахыг боддог, хүсдэг, ажилладаг ч санасанд нь хүрсэн нь ховор байдаг. Надад тийм л мэдрэмж төрсөн.
-Тэгэхээр та Монголд хийсэн анхны тоглолтдоо сэтгэл хангалуун бус байгаа юм байна гэж ойлгож байна...
Нарантуяагийн Чинзориг. Дөнгөж 26 настай залуухан балетмейстер. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Харин энэ залуухан балемтейстер өнгөрөгч ням гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт саатсан үзэгчдийг жинхэнэ алмайруулж орхисон. Тэр үзэгчдийг неоклассик балет, модерн бүжигт дурлуулсан, автуулсан. Түүний тоглолтын нэр “Mirror”. Тоглолтын төгсгөлд үзэгчид “Балетчин Д.Алтанхуягийг л модерн бүжгээр төсөөлж байсан чинь, манай балетчид чинь үнэхээр мундаг юм. Чинзориг ямар мундаг залуу вэ, тэр гоцолсон бүжигчин ямар мундаг юм бэ” гэсээр театраас гарцгааж байв. Мэдээж үдшийн эзэн Н.Чинзориг богино хугацаанд энэ тоглолтыг бэлтгэн, үзэгчдэд хүргэсэн. Тэр бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийсэн нь харагдсан, мэдрэгдсэн. Бүжгийн хөгжмийн сонголт, тайз засалт, бүжигчдийн хувцас гээд л жижиг, нарийн бүх зүйлд Н.Чинзориг анхаарлаа хандуулж үзэгчдийг эзэмдсэн. Үзэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байсан. “Браво, браво, браво” хэмээн дэмжих үзэгчид Н.Чинзоригийг Монголын балетын урлагт шинэчлэл хийх ирээдүйтэй балетмейстер болно гэдэгт итгэлтэй байсан. Тэр шинэ эхлэлийг тавьсан.
Их театр хямд билетийнхээ тоог нэмнэ
Нийтэлсэн Administrator
Москвагийн Их театр ойрын хугацаанд тоглолт бүрт ногдох хямд тасалбарынхаа тоог 400-аас 600-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай тус театрын ерөнхий захирал Анатолий Иксанов мэдэгдлээ.
“Одоогоор бид тоглолт болгонд 400 тасалбарыг 100 рублиэр (~4300 ₮ - ред.) борлуулж байна. Би 600-г зарахыг хүсч байна. Тэртэй тэргүй, сонгодог дуурийн театрт хоёр, гуравдугаар эгнээ үзэгчдэд таашаагддаггүй. Товстоноговын хэлдэгчлэн, “оюутнууд театрт бут бутаараа өлгөөтэй байх ёстой”. Ер нь л нийтэд хүртээмжтэй театр болно” гэж Иксанов ярьжээ.
Их театр шинээр нээгдсэний дараах хэдэн сард “бүх хүн эхний тоглолт үзэхээр тэмүүлж байсан учир зах зээл нэлээн улайссан” тухай захирал мөн тэмдэглэлээ. Одоо байдал хэвийн болж эхэлж байгаа юм байна.
“Тасалбар дамлагчидтай тэмцэхийг оролдож байна. Гэхдээ тэднийг баривчлах хууль зүйн үндэс байхгүй учир олигтой үр дүн гарахгүй байна. Дамлагчдыг цагдаа авч яваад шууд л сулладаг. Зарим нь бүр хувиараа аж ахуй эрхлэх үнэмлэхээ үзүүлнэ. Зарим нь олон тасалбар өөртөө зориулж авсан гэдэг” хэмээн Улсын Академик Их театрын хамгийн тулгамдсан асуудлын талаар Иксанов гомдоллоо.
Их театрын хамгийн үнэтэй тасалбар албан ёсоороо бол 3,5 мянган рубль (~150.500 ₮ - ред.) байдаг ч дамлагчдын гараар дамжсанаар 9-12 мянган рубль (~380.000-510.000 ₮ - ред.) хүрдэг байна. Дамын наймаагаас сэргийлж өнгөрөгч оноос эхлэн иргэний паспортыг үндэслэн тасалбар худалдаалж эхэлжээ.
ТЭР АЯЛГУУНЫ СУУ БИЛЭГ ДАВАЛГААНААС ӨНДӨР
Нийтэлсэн Administrator
...Тайзны төвд лимбэтэй төстэй хөгжим тоглох бүсгүй зогсоно. Симфони оркестрийн дотроос цээл нарийн аялгуу онцгой сонсогдох нь содон. Яг Уоллес Стивенсийн
“Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна
Тэр аялгууны суу билэг давалгаанаас өндөр...” мөрт шиг...
Б.Эгшиглэн
Төв шуудангийн орой дахь цаг 13.00-ыг зааж хонх цохилоо. Түгшүүртэй мэт эл чимээ хотын иргэдийг улам яаруулах шиг. Эргэн тойрон нэг нэгнийхээ урдуур дайрах машинууд, дуут дохионы чарлаан, жихүүн салхинд хөөгдсөн мэт түргэн түргэн алхах хүмүүс. Энэ бол их хотын өдрийн хэмнэл. Улаанбаатарчуудын хамгийн завгүй энэ үеийг эрчимлэг, түргэн хэмнэлт металл рок хөгжимтэй зүйрлэж болох юм. “Металл рок” урсгалын дундуур явсаар хотын зүрхэн хэсэгт орших сонгодог урлагийн ягаан байшингийн хаалгыг нээлээ. Хэдхэн алхмын цаана хүнд хөгжим нүргэлж байгаа ч энд тайван амгалан байдал ноёрхоно. Удалгүй танил аялгуу танхим даяар эгшиглэж эхлэхийг сонсмогц,
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь...” хэмээх мөртийг өөрийн эрхгүй аялсан юм.
Төрийн соёрхолт Э.Чойдогийн “Миний ээж” бүтээлийг Н.Туулайхүүгээр удирдуулсан ДБЭТ-ын симфони оркестр тоглож буй нь энэ. Тайзны төвд лимбэтэй төстэй хөгжим тоглох бүсгүй зогсоно. Симфони оркестрийн сүрлэг хөгжим дотроос цээл нарийн аялгуу онцгой сонсогдох нь содон. Яг л Уоллес Стивенсийн “Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна Тэр хоолойн суу билэг давалгаанаас өндөр...” мөрт шиг. Гэхдээ энэ удаа давалгаа нь симфони оркестр, суу билэгт хоолой нь гобой хөгжим байв. XVII зууны үед өрнөдөд үүссэн уг хөгжим өдгөө оркестрийн салшгүй чухал зэмсэг болжээ. Моцарт, Гайдн, Бах нарын суутан гобойд зориулсан олон бүтээл туурвисан нь хөгжмийн цараа, нөлөөг илтгэх биз.
ХБК-д гобой хөгжмийн анги анх 1970 оны дунд үед нээгдсэн гэдэг. Тэгвэл гобой хөгжмийн бие даасан тоглолт Монголд анх удаа буюу энэ сарын 3-нд ДБЭТ-д болох гэж байна. Гобойчин Г.Долгорсүрэнгийн уг тоглолтын сургуулилтын үеэр бид зочилсон юм. Гобойн цээл аялгуу онцгойрч сонсогдсоны учир энэ.
Б.Мөнхманлай: Танихгүй ч гэсэн урлагийн хүн л бол надад дотно санагддаг
Нийтэлсэн Administrator“Миний аав” буланд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын хүү “Билэгжаргал сан”-гийн тэргүүн Мөнхманлай уригдлаа.
-Аавынхаа төрж өссөн нутаг, бага насны тухай яриагаа эхлэх үү?
- Аав маань Засагт хан аймгийн Цэцэнсартуул вангийн хошууны хүн. 1954 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Аав минь багадаа тэр цаг үед хүүхдүүд яаж хүмүүждэг байсан тэр л замаар өсөж хүмүүжсэн. Зургаан настайдаа эрдмийн мөр хөөж урлагийн сургуульд орж тэр цагаас хойш монголын урлагтай амьдралаа холбосон гэж болно доо. Хөгжим бүжгийг төгсөөд Багшийн сургуульд сурсан. Дараагаар нь ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Өвөө маань их дуулдаг хүн байсан гэдэг. Тэр утгаараа өвөөгийн авьяас аавд өвлөгдөж ирснээр урлагийн хүн болсон юм болов уу. Намайг мэдээ ороход өвөө маань тэнгэрийн орноо одсон байсан болохоор би сайн мэдэхгүй. Харин аавын маань ээжийг Саманд гэж алтан гартай бариач гэдгээр нь тэр үеийн хүмүүс мэддэг байсан. Аав маань эцэг, эхээс 10-уулаа. Гайхалтай байгаа биз. Гайхалтай дээрээ 10 хүү гээд боддоо. Одоо ач, гуч нар нь гэхэд 140-өөд хүн байна. Аав гэртээ дээрээсээ гуравдахь хүү нь. Аавын хоёр дүү нь мөн урлагийн хүмүүс байдаг. Аавын зулайг гишгэж төрсөн дүүг нь морин хуурч Х.Алтантуг гэдэг бол нөгөөх нь Х.Найдандорж гэж хөгжмийн сургууль төгссөн төгөлдөр хуурч бий.
-Х.Билэгжаргал гуай уран бүтээлээ хаана туурвидаг байсан бэ?
-Аав 1986 онд “Ламбугайн нулимс” дуурийг зохиосон. Ер нь бол энэ дуурийг сурч байхдаа л дотроо бодож эхлүүлсэн гэдэг. Хожим сургуулиа төгсөж ирээд дууриа дуусгасан гэж ярьж байсан. Ихэнх уран бүтээлээ гэртээ зохионо доо. Шууд суугаад уран бүтээл хийнэ гэж байхгүй. Шөнө дунд хүмүүс унтаж байх үед хөгжмийнхөө ард суучихсан байдагсан. Ажил дээрээ гэртээ ч гэсэн уран бүтээлээ хийдэг байсан.
-“Ламбугайн нулимс” дуурийг зохиосны учир Төрийн шагнал хүртсэн байдаг. Өөр ямар ямар уран бүтээл туурвисан бэ?
УДБЭТеатрын тайзнаа 2012.02.18, 19-ны өдрүүдэд Арам Ильич Хачатуряны “Спартак” балет тоглогдоно.
Уг балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны 12-р сарын 27 нд анх дэглэн найруулан тоглуулж байв.
А.И.Хачатурян уг “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртжээ.
Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтанд “Спартак” балетыг оруулж чадсан юм.
Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх 1984 оны 5-р сарын 5 ны өдөр балетмейстер Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар “Спартак” балетыг бүтээж, 2 бүлэг, 9 үзэгдэлт уг бүтээлд О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байсан.
А.И.Хачатуряны “Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм.
Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг.
Соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр УДБЭТеатрын хамт олон “Спартак” балетаа сэргээн тавьж байгааг дуулгахад таатай байна.
“Спартак” балетыг МУГЖ Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, МУГЗ Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, СТА Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, СТА Ш.Оюунтуяа, Л.Баттөр, балетын гол дүрүүдэд СТА Г.Цолмон, СТА Б.Саруул, СТА Ч.Ганчимэг, СТА Т.Батчимэг, СТА О.Ганцоож, М.Од нар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Энэ сарын үзвэрүүд
- 4- ний 17:00 цагт Б.Шарав ЧИНГИС ХААН дуурь
- 5-ны 17:00 цагт П.И.Чайковский ХУНТ НУУР балет
- 11-ний 17:00 цагт Ж.Бизе КАРМЕН дуурь
- 12-ны 17:00 цагт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурь
- 18, 19 -ний 17:00 цагт А.Хачатурян СПАРТАК балет \Сэргээн тавьж буй анхны тоглолт\
- БИЛЕТИЙН ҮНЭ \TICKET PRICE\ 2011-2012