Б.Дамдинсүрэн, Б.Смирнов "Учиртай гурван толгой" дуурь

УДБЭТ-ын 12-р сарын 30-ны өдөр хамт олон хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой, УДБЭТ-ын 55 жилийн ойтойгоо золголоо.

Монгол улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Ийнхүү монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон. УДБЭТ-ын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үдэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс 2018 оны 4-р сарын 30-ны өдөр “Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын дуурь, бүжгийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлүүдийг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцэж , анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ны өдөр ашиглалтанд орж Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ. Ийнхүү Монгол улсад хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жил УДБЭТ-ын туурга тусгаарлсаны 55 жилийн ой , 2018 онд тохиолоо.

УДБЭТ-ын хамт олон 12-р сарын 30-ны өдөр үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлэн ойн арга хэмжээгээ зохион байгуулна. Ойн арга хэмжээндээ зориулан Монголын үндэсний шилдэг дуурь Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриа 3 үеийн уран бүтээлчид хамтран тоглох гэж байна. Тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг УДБЭТ-ын тайзнаа амилуулж ирсэн уран бүтээлчдийг нэг дор, нэгэн тайзнаа тоглолоо.

Тоглолтонд: УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болох АЖ А.Долгор, АЖ А.Дашпилжээ, АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Х.Үнэнхүү, МУГЖ Ж.Бүтэд, МУГЖ Л.Болд, МУГЖ Б.Цэцгээ, МУГЖ Д.Ганхуяг, АЖ Б.Жавзандулам, Д.МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Б.Эрдэнэтуяа, СТА С.Баянбилэг, СТА Ш. Наранчимэг, СТА Э.Бумхүү, СТА Б. Гомбо-очир, СТА Б.Шижирболд, СТА Л.Даваадорж, СТА Д Алтанхуяг, Л.Бүүвэйбаатар, С.Бат-эрдэнэ болон УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид болон балетын жүжигчид оролцож, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү ажиллаа.

Дээш