Б.Баасансүрэн

Б.Баасансүрэн

МУСТА

Балетын тэргүүн гоцлооч Баатарын Баасансүрэн 1996-2003 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр, 2011 онд СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр, 2020 онд Монгол Улсын Консерваторыг Урлагийн боловсрол мэргэжлээр Магистрын зэрэгтэйгээр тус тус амжилттай суралцаж төгссөн. 2000 оноос ДБЭТ-т балетын гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

 

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетын Сирень, Дөрвөн том Фрейлин, Чулуунууд

П.И.Чайковский “Хунт нуур” балетын Па-де-труа, Гурван том хун

А.Адан “Жизель” балетын Мирта

П.И.Чайковский “Щелкунчик”  Маша

Л.Минкус “Дон Кихот” балетын Гудамжны бүжигчин, Зүүдний вариаци, Дөрөвдүгээр үзэгдлийн вариаци, Подруги

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Зарема, Мазурка

А.Хачатурян “Спартак” балетын Эгина, Малчны охин, Дөрвөн том сээхэлзүүр

Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетын Хоролмаа, Гурван граци, Аальгүй зургаан хүүхэн

Э.Чойдог “Чойжид дагина” балетын  Хоёр чөтгөр, Дөрвөн том дагина

Л.Делиб “Коппелия” балетын Дөрвөн найз, Па-де-труа, Дуэт, Преха

Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балетын Дөрвөн найз

А.Батдэлгэр “Гэсэр Номун Хан” балетын Гурван хөх шувуу, Бундлхам

З.Хангал “Эрдэнэсийн охид” балетын Оюу

Ж.Чулуун “Уран Хас” балетын Морь

“Легенда” Па-де-де

Л.Минкус “Баядерэ” балетын Гран-па, Па-де-де, Па-де-катр

“Раямонда” Па-де-де

А.Адан “Корсар” балетын Па-де-де

Ф.Шопен “Шопениана” балетын Мазурка

Л.Минкус “Пахита” балетын 2, 4-р вариаци, Адажио, Па-де-де

Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балетын Сүндэр, Дөрвөн найз

П.И.Чайковский “Франческо да Римини” балетын Олуул хэсэг

И.Штраус “Оргилуун дарс” балетын Олуул хэсэг

Хьюга Виэра “Диваажин энд байна” модерн балетын Олуул хэсэг зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог балетын бүтээлүүдэд гол болон туслах дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлагаар бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм.

Мөн тэрээр 2016 онд “Номадик” балет продакшныг үүсгэн байгуулж 2016 оны 04-р сарын 29-нд анхны уран бүтээл “SENTIMENT” модерн балетыг үзэгчдэд толилуулсан. 2016 оны 7-р сард Өвөрхангай аймагт  “SENTIMENT” модерн балетыг дахин тоглосон.

2016 оны 10-р сарын 13-нд хүүхдэд зориулсан “Цасан гоо ба долоон одой” тоглолтыг тоглосон. 

2017онд “Цасан гоо ба долоон одой”

2017 онд“H2O”

2018 онд “Feeling and Carmen Suit”

2018 онд 9-р сарын 24-нд “Grandeur”  тоглолтыг  тус тус тоглосон.

2016 онд балет сонирхогчдын дунд “Номадик” балет продакшны нэрэмжит анхны тэмцээнийг 5-18 насны ангилалд зохион байгуулсан. Мөн 2017 оны тус тэмцээнийг дахин зохион байгуулсан.

 

ОРОЛЦСОН ТОГЛОЛТ

2010 онд Япон улсын Токио хотын Комаки балет компанийн 100-н жилийн ойн тоглолтод “Па-де-катр”

2012 онд БНХАУ-ын Тяньжинь хотод “Щелкунчик” балет    

2017 онд БНСУ-д тоглогдсон Ж.Верди “Травиата” дуурьт бүжиглэсэн

2018 онд БНХАУ “Бээжингийн соёлын өдрүүд” гала концерт

2018 онд Оросын Холбооны Улсын Москва хотод “Чингис хаан” балетын номер

2019 онд БНСУ-ын “Wise” балетын театртай хамтарсан “Жизель” балетын Мирта

2019 онд ОХУ-ын Улан Үдэ хотын театрын 80 жилийн ойн “Гала тоглолт”

 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

2007 онд Нийслэлийн залуучуудын холбооны Тэргүүний Залуу Алтан медаль

2013 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан.

Дээш